"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг аравдугаар сарын 18-ны орой  48 цагийн хугацаатай цагдан хорьсон. 

Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан талаар мэдээлсэн.  Шүүх хурал нь өнөөдөр 10:00 цагт болж, прокурорын хүсэлтийг хангалаа. 

Тодруулбал,  шүүхээс Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.