Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар тунтай холбоотой үүрэг өглөө.

- Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах

- Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх

- 11 дүгээр сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл спортын арга хэмжээг нээх


Л.Оюун-Эрдэнэ: 

- Хэрвээ нэмэлт тун зорилтод бүлгийн 50 хувьд хүрвэл улбар шар буюу өндөржүүлсэн зэрэглэлийг шар болгож бууруулах хэрэгтэй. Албан байгууллагууд бэлтгэлтэй бай. 

- Гуравдах тунгийн талаарх мэдээллээ иргэдэд сайн тайлбарлаж өгмөөр байна. Вакцин хийлгэснээр хөнгөн өвдөнө. Хэрвээ вакцин хийлгэхгүйгээр хөнгөн тусаад эдгэрдэг байсан бол дэлхий нийтээрээ бүтэн хоёр жилийн хугацаанд хөл хорио тавихгүй. 

-  Ямар суурь өвчтэй хүмүүс голлон өвдөж байгаа ЭМЯ судлаад анхаарах хэрэгтэй.