Улсын хэмжээнд эм тариа хомсдож байна. Улсын хэмжээнд хэдэн төрлийн эм тариа тасалдаж байна вэ. Хил дээр гацсан эм тариаг хэзээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

- Эрүүл мэндийн яамны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Энэ байгууллага эмийн чанард хяналт тавьж, нөөцтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудад 1-2 сарын эмийн нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Тиймээс хомсдол үүсээгүй. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, эм тарианы хомдсол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Тяньжиньд саатсан байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах, тээврийн асуудлыг шийдвэрлэх, БНСУ-аас агаарын тээврээр авах ажлыг зохион байгууллаа. Энэ сарын 1-3-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр эм, эмнэлгийн хэрэгсэл авна.