ИБУИНХУ-ын Глазгоу хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй.

Уулзалтын арга хэмжээний үеэр У.Хүрэлсүх ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй уулзсан байна. Энэ талаараа “Монголд ирж байсан дурсамжаасаа хуваалцаж манай улсын талаар сайхан сэтгэгдэлтэй явдгаа илэрхийлсэн эрхэмсэг Ангела Меркель танд баярлалаа.

ХБНГУ-ын үлгэр жишээ Канцлер таны цаашдын их үйлсэд өндөр амжилт хүсье” хэмээн нүүр номоороо дамжуулан хуваалцсан байна.