Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар үе, үеийн Ерөнхий сайд нар өчигдөр /2021.11.02/ уулзаж, "Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл"-ийг байгуулсан билээ.

Уулзалтад Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат оролцсон бол Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Бямбасүрэн, У.Хүрэлсүх нар байгаагүй юм. 

Уулзалтын талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Уулзалтаас төрсөн бодол. Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ. Хувийн гоморхлоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй, ашгүй. Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй" гэсэн байна.