Дэлхий дахин даяаршлын шинэ үеийг эхлүүлж, бүх зүйл дижитал хэлбэрт шилжиж байна. Үүнийгээ дагаад хүний хэрэгцээ, шаардлага ч тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед Голомт банк дижитал банкны салбартаа шинэ санаа, санаачлагыг хэрэгжүүлэн, манлайлан ажилласаар байгаа билээ.
Энэ удаад SocialPay аппликэйшны хэрэглэгчдэдээ зориулсан ээлжит урамшуулал “Мongol NFT”-тэй хамтран SocialPay NFT-ээр үргэлжилж байна. SocialPay NFT нь 2021.12.22-нд www.mongolnft.com дээр худалдаалагдах юм.
Тус NFT нь Pink, Blue, Gold гэсэн 3 төрлийн сонголттой байх ба нэгж тус бүр 50,000₮-өөр худалдаалагдах юм. Та энэхүү NFT-ийг худалдаж авснаар доорх эрхүүдийг эдлэх боломжтой:
Blue, Pink хувилбар:
Gold хувилбар:
SocialPay аппликэйшны үнэнч харилцагчдад бэлэглэх бөгөөд бусад хувилбаруудтай ижил урамшууллуудыг эдлэх боломжтой.
Таны хийсэн худалдан авалт “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд хандивлагдаж, бяцхан хүүхдүүдийн ирээдүйн боловсрол, хөгжилд хөрөнгө оруулалт болох юм. SocialPay-NFT цөөн тоогоор зах зээл дээр худалдаалагдах тул харилцагч та ЭНД дарж захиалгын мэдээлэлтэй танилцах боломжтой.
SocialPay NFT нь хэрэглэгчдэдээ байнгын шинэ боломжуудыг санал болгох бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.