Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay нар хамтын үйл ажиллагаагаа эхлүүлэн МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, СТОР ПЭЙ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Хангал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүх төрлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болж байна.
Стор Пэй ХХК нь хэрэглэгчиддээ худалдан авалтын хуваан төлөх хамгийн таатай нөхцөлүүдийг санал болгодог бөгөөд энэхүү шинэ нэвтрүүлэлт нь хил хязгааргүй аялах боломжийг бүрдүүлж байна. Storepay Апп ашиглан хэрэглэгчид нислэгийн тийзээ 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, 4 сард 5 хуваах зэрэг ямар ч хүү шимтгэл, нэмэлт төлбөргүй нөхцөлүүдээр худалдан авах боломжтой.

Мөн Storepay ашиглан хийсэн худалдан авалтаа амжилттай төлж дуусгаад үнийн дүнгийн 1%-тай тэнцэх SPC буцаан олголт авах юм. Нислэгийн тийзээ Storepay ашиглан худалдан авахад Storepay үйлчилгээний эрхээ нээлгэсэн байх, мөн тухайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дүнд SPC байршуулах бөгөөд төлөлтөө төлж дуусгаад байршуулсан SPC-гээ чөлөөтэй ашиглах боломжтой болно. Storepay Апп татан авч суулган бүртгүүлснээр 1 минутын дотор үйлчилгээний эрхээ нээлгэх боломжтой бөгөөд та бүхэн яг одоо бүртгэлээ үүсгэн Storepay эрхээ нээгээрэй.
Энэхүү цоо шинэ боломж нь 4 сарын 1-нээс эхлэн МИАТ Тасалбар түгээврийн төвүүдээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Storepay 3.0 | ХИЛ ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ
• Storepay ашиглах заавар: https://storepay.mn/howtouse
• Website: https://storepay.mn/

Miat gej mangar batsaanuudiin tsetserleg boljee
ОЮУНЭРДЭНЭЭ ЭНЭ АГААРЫН ТЭЭВРИЙН ХУУЛИЙГ ХУРДАН ЧӨЛӨӨЛ! !!!!! ЭНЭ САЛБАР МАШ ЧУХАЛ САЛБАР ГАДААД ХАРИЛЦАА БОЛОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Д МАШ НӨЛӨӨТЭЙ! ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 6 ДАХИН ӨНДӨР ҮНЭ НЬ ЭНЭ МИАТЫН КВОТЖСОН СИСТЕМЭЭС БОЛООД БГАА ЮМАА ШУУД ЧАЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГО.ҮНДЭСНИЙ КОМПАНИ МИАТ ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ ТУСД НЬ САНХҮҮЖҮҮЛҮҮД ЯВ. КВОТЫН СИСТЕМ ЧИНЬ БУСАД АВИА КОМПАНИ ХҮРТЭЛ ӨНДӨР ҮНЭЭР НИСГЭЭД БН. ЗҮГЭЭР Л ЯМАР Ч АВИА КОМПАНИ ЧӨЛӨӨТЭЙ ӨРСӨЛДҮҮЛ ҮНЭ 6 ДАХИН БУУРНА.ҮЙЛЧИЛГЭЭ САЙЖИРНА!!! ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.БИДНИЙ МОНГОЛЫН ОРЛОГО ӨСНӨ.ДАЛАЙД ГАРЦГҮЙ МАНАЙД ЭНЭ МАШ ТОМ АСУУДАЛ ГЭДГИЙГ НИЙТЭЭРЭЭ ОЙЛГООЧ ДЭНДҮҮ ӨНДӨР ҮНЭ УЛСЫН ЯЗГУУР АШИГТ МУУГААР НӨЛӨӨЛЖ 30 ЖИЛ БОЛЛОО. ОРОС ХЯТАД 2 ДАЛДУУР 3 ДАГЧ ХӨРШИЙН ХАРИЛЦААГ ДЭМЖИХГҮЙ БООМИЛООД БН ГЭЖ ХАРДАЖ БАЙГАА.
Төрийн компани хулхидуулахаар алхав