Монгол Улс боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгддэг. Тиймээс Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг автозамаар холбох ажлыг багтаасан. Нийт 14 хилийн боомтыг авто замаар холбох бөгөөд үүний нэг нь Цагаан дэлийн байнгын ажиллагаатай боомт юм.
Өмнөговь аймаг дахь Цагаан дэлийн боомт нь олон улсын транзит тээвэр хийгээд экспортыг нэмэгдүүлэх гол гарц болох учир хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан төлөвлөжээ. Улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар болсон байна.
Бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” боомт хүртэлх 270 км замын дагууд нэг цэгт байгуулах үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Үүнд
- Замын хөдөлгөөний хяналт удирдлагын төв, шуурхай үйлчилгээний алба
- Зам засвар арчлалтын төв
- Авто засвар, граж
- Бусад үйлчилгээний байгууламжууд /амрах талбай, дэлгүүр, халуун ус, ажилчдын байр, гүний худаг, зочид буудал, дугуй засвар бие засах газар г.м/
- Авто зогсоолтой байна гэж заасан байна.
Цагаан дэлийн байнгын ажиллагаатай боомт нээгдснээр Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирч, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой төдийгүй гадаад валютын урсгал ч мөн өсөн нэмэгдэх боломжууд бий гэдгийг албаныхан онцолж байна.
Төслүүдийг хэрэгжүүлэхэд их хоцорч их орлого алдаж байгаа тул шуурхайлаарай гэх байна.
Луйварчингийнхаа нэрийг зарла. Эзэн суухаар бэлтгэсэн
Тийм үү?