Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компани 7 дугаар сард Ази, Номхон далайн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг хүлээлтээс өндөр хэмжээгээр нэмсэн. Ротейрс агентлагийн мэдээлснээр, энэ нь зуны улиралд эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагддагтай холбоотой байх талтай гэж шинжээчид үзэж байна.
2022 оны 4 дүгээр сард “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 98.48-107.4 ам.доллар/баррель ханшид хэлбэлзсэн. Дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 автобензин болон Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсэж байв. Харин Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталснаар АИ-92 автобензиний гаалийн албан татварыг ирэх 8 дугаар сарын 1 хүртэл, Дизель түлшний онцгой албан татварыг 2022 оныг дуустал тэглэсэн. Мөн УУХҮ-ийн сайд өнгөрөгч 3 дугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-тэй хэлцэл хийсний үр дүнд тонн нь 1110 ам.доллар байсан АИ92 автобензиний үнэ 270 ам.доллараар буурч, 4-6 сард тонныг нь 840 ам доллараар худалдан авч байна.
Үүний үр дүнд АИ-92 автобензиний литр тутамд 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2390 төгрөгт барьсан бол Дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлээс хамгаалсан шийдвэр болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
51.79.205.136
Сайхан залах юмаа. Зүгээр л Хиагт гараад бензин хэд байна харчих. Худлаа ярьсан хүнд үнэ нь өөрчлөгдөөгүй 10 жил болж байна
Хариулах202.21.114.170
ОХУ-д төрийн өмчит үйлдвэрүүд хэрэглэгчдэд бараг үйлдвэрийн үнээр зардаг, бид ОУ-ын зах зээлийн үнээр худалдан авдаг юм шүү. Үйлдвэрлэгч улсад мэдээж хямдхан байнашдээ.