ONDO дугаар худалдаанд гарлаа

Админ
2022/06/18

Үүрэн холбооны шинэ оператор ONDO 6001****- 6010**** хүртэлх нийт 100,000 дугаарыг худалдаанд гаргана. 

Цаг хугацааг өрсөлдөгчөө хэмээн зарласан ONDO-гийн залуус өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглан “ONDO” дугаар авахыг хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд  боломж олгохын тулд дуудлага худалдаа явуулахаар боллоо. 

Тодруулбал, энэ сарын 27-ны өдрөөс өдөр бүр хоёр серийн дугаарыг дуудлага худалдаанд оруулна. Шинэ дугаар худалдан авах эрхийг  22’000₮-өөр авч, дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно. 

Хэрэглэгч Та дугаар авснаар бусад үүрэн холбооны операторуудтай харилцан холболт бүрэн хийгдэж дуустал зөвхөн сүлжээндээ ярьж, мессеж бичих боломжтой ба энэхүү хугацаанд яриа, мессеж үнэгүй, сар бүр 10GB DATA бэлэглэнэ. Дуудлага худалдаагаар авсан дугаараа ONDO-гийн eSIM болон биет сим дээр идэвхжүүлэн ашиглах боломжтой.

Одоогоор ONDO-гийн сүлжээ нийслэл Улаанбаатар хотын дийлэнх хэсгийг хамраад байгаа бөгөөд цаашид Монгол орон даяар сүлжээгээ тэлэх ажил хийсээр байна. 
Хэрвээ та ONDO-д бүртгүүлж амжаагүй байгаа бол яг одоо ONDO.mn сайтаар орж бүртгүүлээд дугаарын багцыг авснаар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болох юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг ONDO-гийн Facebook хуудас
https://www.facebook.com/ondo....
ONDO.mn вэбсайт
аар орж аваарай.
Утас: 72110101






Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.101
    2022/06/18

    Amjilt

    Хариулах
  • 202.21.100.244
    2022/06/18

    Дуудлага худалдаа гэж солиорохоо больж үз !!!

    Хариулах
  • 202.9.40.58
    2022/06/18

    Тэгээд дуудлага худалдаанд орсон шинэ дугаарыг өндөр үнээр авах юм уу

    Хариулах
  • 202.9.46.226
    2022/06/18

    Дуудлага худалдаа байхдаа яахав дээ!

    Хариулах