Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн Хууль зүйн байнгын хороо болон дөрвөн ажлын хэсгийн хуралдаан товлогджээ.
Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахаас гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын 2027 оны төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцэх юм.
Түүнчлэн байнгын хорооны тогтоолын төсөл, журамд өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон шинээр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
- УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2027 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдана.
Харин УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ.
Мөн УИХ-ын даргын 2026 оны 312 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм.
НИЙГМИЙН АЖЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭНЭ
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хүрээнд Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!