Агаарын чанарыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд агаарын чанарын мэдээллийн гэрэлт самбар байршууллаа.

БОАЖС-ын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар агаарын чанарыг индексээр үнэлэх, мэдээлэх журмыг баталсан. Тус журмаар агаарын чанарыг зургаан түвшинд ангилж, түвшин бүрд тохирох индексийн тоон үзүүлэлт, өнгөт тэмдэглэгээ болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон байна.

Уг гэрэлт самбараар Улаанбаатар хотын агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үндсэн зургаан үзүүлэлтээр мэдээлэх юм.