УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Зам тээврийн дэд сайд асан одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 5-ны өдөр АТГ-аас баривчилж, 48 цагийн хугацаатайгаар 461 дүгээр хорих анги цагдан хорьсон. 

Түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа энэ сарын /2022.10.07/ орой дууссан ч прокуророос дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан. Гэвч уг асуудлыг шүүхээр хэлэлцэх үед тэрбээр шүүгчээс татгалзсан.  

Тэгвэл Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэх хорих прокурорын саналыг өнөөдөр 09:00 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.