Хууль хяналтынхан УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг илрүүлсэн хэрэг олны анхаарал татаад байгаа билээ. Тус хэргийн холбогдогч С.Батдөл нь өөрийгөө хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа шүүх хурлын үеэр илэрхийлж, надад тийм их хөрөнгө байхгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар Нийслэлийн Цагдаагийн газраас түүний гэрт хийсэн нэгжлэгийн бичлэгийн дэлгэж, дээрх мэдээлэл үнэн болохыг баталсан. Тэгвэл Улаанбаатар төмөр замын Хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдэгдэл гаргаж, С.Батдөлийн мөнгө нь манайх биш гэв.
Тус мэдэгдэлд:
- 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтан их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шударгаар хөдөлмөрлөж буй нийт төмөр замчдын нэр хүндийг сэвтүүлсэн харамсалтай үйл явдал боллоо.
УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, санхүүгийн эрсдэлээ бууруулж, алдсан боломжоо нөхөхийн төлөө 24 цагийн турш чармайн ажиллаж байхад тус нийгэмлэгийн нэг албан тушаалтан 7,3 тэрбум төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь нийт төмөр замчдын дургүйцэл жигшлийг төрүүлж байна.
Гэмт хэрэгт нэр холбогдогч С.Батдөлийн орон байрнаас илрүүлсэн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэдэг нь УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг ямар замаар олсон болохыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох нь эргэлзээгүй юм. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй энэ хэргийн талаар үүнээс илүү тайлбар өгөх боломжгүйг мэдэгдье" гэсэн байна.








Энэ карманы хулгайч нь том акулуудынхаа мангииг нууж угаадас долоодог юм уу Амиа золиослөгч гэж иим юмсыг хэлдэг байхдаа.
Битгий балайр. Одоо бүр амар, өөрснөөсөө зайлуулж эхэллээ. Та нарт мэдэгдээд л санхүүгээрээ оруулаад л мөнгө хусдаг хулгайч гэж хаана байсан юм? Хүссэн хүсээгүй танайтай холбоотой. Танайх ийм төрлийн хулгайгаараа харилцагч дундаа зард гарсан. Танайхаар тээвэр хийлгэх гэсэн, нүүрсний, жоншны компаниуд зовж зүдэрснээ захаасаа хэлээд өгнө. Авилгыг нь өгсөн компани тээврээ хийлэгдэг, өгч дийлэхгүй нь хоосон хоцордог гэж нэг нөхөр ярилцлага өгсөн л байсан даа унш. Бүр амар зохион байгуулалтанд орчхож. Та нөхдийн дийлэнх нь компанитай түүгээрээ мөнгө угаадаг, зарим чинь албан тушаалаа ашиглаж өөр компанид ажиллаж давхар цалинжаад явдаг биз? одоо түрүүчээсээ баригдаад эхэллээ. Танайх цагдаа, тагнуул, АТГ-н хараад эртнээс орсон байна. Гэнт л нэг өдөр Батдөл гэж нөхрийг шалгая гэцгээгээд давхиж ирээгүй шүү дээ. “Төр түмэн нүдтэй, Төрсөн бие хоёр нүдтэй” гэдэг үгийг томоор бичэнд үүдэндээ хад. Өглөө ажилдаа ирэхдээ түүнийгээ чанга чанга уншаад орж байг.