ШИНЭ намаас УИХ, ЗГ-ын гишүүд илт давуу эрхээр сонгуульд орох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Админ
2024/05/16

#Шууд: УИХ, ЗГ-ын гишүүд ажлаа тайлагнах нэрийдлээр илт давуу сонгуульд орох гэж байгаатай холбогдуулан ШИНЭ намаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна.

ШИНЭ нам, МУНН-ын ШИНЭ нэгдсэн эвслийнхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шударга сонгууль явуулахыг хүссэн шаардлага хүргүүллээ. ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ГАНТУЛГА “Өнгөрөгч 2020 оны УИХ, Нийслэл, орон нутгийн сонгуулийн дараа сонгуульд оролцсон улс төрийн нам, эвслээс ажлын хэсэг гарган, сонгуулийн хууль бус үйлдэл, зөрчил дутагдал, луйврын талаарх гомдол маргаанд дүн шинжилгээ хийж, УИХ, Засгийн газар, СЕХ-нд хүргүүлсэн боловч үүний мөрөөр ямар нэг арга хэмжээ авч анхааралгүй дөрвөн жил өнгөрлөө” хэмээн онцолсон.

Тиймээс ШИНЭ нэгдсэн эвслийнхэн саналын хуудсын тээвэрлэлт, түгээлт, хадгалалтын аюулгүй байдлыг хангах, сонгуульд оролцох нам, эвслүүдийн хамтарсан ажлын хэсгийн хяналт дор зохион байгуулах, сонгуулийн санал тоолох хар машины бүтэц, зохион байгуулалт, технологийн процесс дээр сонгуульд оролцох намууд болон мэргэжлийн холбоод, иргэд хяналт тавих боломжийг нээж, олон нийтэд танилцуулах зэрэг 13 зүйл бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.

Энэ үеэр ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга, нийслэлийн ШИНЭ намын дарга А.Мөнх-Амгалан, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхтуяа, Төв зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан нар болон бусад гишүүд байлцав.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2024/05/17

    Зев! Терийн дээрэм дийлдэхгуй боллоо!!!

    Хариулах