ЦЕГ: С.Зоригийн хэргийг 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгаж байгаа ч анх удаа ДНК шинээр тогтоогдож байна

Админ
2024/05/17

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад алагдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц дахь шинжилгээний талаарх мэдээллийг өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.ЭНХТӨР:

- Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад алагдсан хэрэгт ЦЕГ болон ТЕГ-ын дарга нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсаар байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудаас АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэд технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК тогтоосон. 

Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа ийнхүү ДНК шинээр тогтоогдож байгаа нь техник технологийн ололт амжилтыг ашигласан нь хэрэгт шинжлэн ухаанчаар хандах ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү ДНК мэдээлэл нь өмнө нь энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан хүмүүсийн мэдээлэлтэй тохироогүй. Тогтоогдсон ДНК мэдээлэл нь хэнийх болохыг нь хамтарсан ажлын хэсэг үргэлжүүлэн шалгаж байна гэлээ.

- Энэхүү тогтоогдсон ДНК мэдээлэл нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарынхтай таарахгүй байгаа гэж ойлгож болно. Шинжилгээний хариу сая 5 сард хийсэн.

- Шинжилгээ хийлгэсэн байгууллагын хаяг болон бусад мэдээллийг дэлгэрүүлэн мэдээлэл өгөх боломжгүй. Яг юуг шинжлүүлсэн талаар мэдээлэл өгөхгүй гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.86
    2024/05/19

    Урьд нь шинжилгээ хийхгүй 26 жил Цагдаа хав дарж нууна гэдэг маш сонин байна.

    Хариулах
  • 139.5.216.247
    2024/05/17

    Хэлмэгдсэн хүмүүсийн хохиролыг Элбэгээ,Ху? ?ц,Барсайха н 3 шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч,прокур гэх мэт холбогдох хүмүүсээр гаргуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.190.48
    2024/05/17

    За маш зов одоо хурдан шиг илруулэх хэрэгтэй шуу

    Хариулах