#ШУУД: Ж.Энхбаяр: Төвийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг намаас санал болгож нэр дэвших хүсэлтээ өгсөн
Ж.ЭНХБАЯР:
- ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэдэг бол Үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий цагдаа, тагнуул, онцгой, зэвсэгт хүчин, хил хамгаалах, гамшигтай тэмцэх байгууллага гээд эх орондоо тангараг өргөдөг, мөрдэс зүүдэг байгууллагуудын үйл ажиллагааг нь уялдуулна, чиглүүлнэ, үүрэг даалгавар өгнө, бодлогыг зангидах буюу төрийн нэлээн хатуу үйл хийдэг. Энд ажилласны үр дүнд дээрх салбаруудад өөрчлөлт хэрэгтэй байна, эрх зүйн орчинг нь боловсронгуй болгож, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх шаардлага үүсээд байна.
- Гадаад дэлхий ертөнцийн улстөрийн нөхцөл байдал маш хүчтэй өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Монгол Улс Үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх, үндэсний сөрөг тэсвэрлэх чадавхийг бий болгох, улс орноо болзошгүй эрсдэлд бэлдэх зайлшүй шаардлагатай байна. Тиймээс УИХ-д орж, хууль тогтоомжийг бий болгох шаардлагатай гэж үзсэн учраас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн.
МАН сүүлчийн чуулганаараа цаазын ялыг сэргээ. Тэгвэл сонголт өөр болно шүү. Тэгэж чадахгүй бол суудал авахгүй унана
Хүүёээ чи хэрэггүй ээ залууст зайгаа тавьж өг
Umhii hulgaich naraas hamasgui deer hun