Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг Н.Алтаншагай ахалж сонгуульд орно

Админ
7 цаг 2 минутын өмнө

МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын даргын албан тушаалыг саяхан Х.Нямбаатараас хүлээж авсан Н.Алтаншагай, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нар нэр дэвшихээр болжээ. 

Дүүргийн Засаг дарга, СХД-ийн МАН-ын дарга Н.Алтаншагай багаа ахалж өрсөлдөхөөр болсон байна. Н.Алтаншагай нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоос дүүргийн Засаг дарга болон дэвшсэн залуу улстөрч бөгөөд өнгөрсөн дөрвөн жил сайн ажилласан тул УИХ-д мандатыг нь өгч илгээж байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь Өвөрхангай аймагт тогтоод байсан, аймаг орон нутгаа сайн удирдсан даргадаа итгэл үзүүлж УИХ-д илгээдэг зөв жишиг Сонгинохайрхан дүүрэг дээр хэрэгжиж байна. Орлого бүрдүүлэлтгүйн улмаас жил бүр Нийслэлээс татаас авдаг, тэр хэрээрээ бүтээн байгуулалтаас хоцордог байсан Сонгинохайрхан дүүрэг сүүлийн жилүүдэд Нийслэлээс татаас авахаа больж, санхүүгийн хувьд бүрэн бие даасан юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.253
    3 цагийн өмнө

    Бас л нэр цэвэр өндөр боловсролтой залуучуудыг дэвшүүлжээ. Амжилт хүсье.

    Хариулах