БГД-т нэр дэвшихээр мандатаа авчихсан байсан Б.Ган-Очирын нэрийг шөнө дунд хасжээ

Админ
2024/05/21

Өчигдөр /2024.05.20/ Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын тойрогт нэр дэвших 78, жагсаалтад бичигдэх 48 нэрсээ тодрууллаа. 

Үүнтэй холбогдуулан Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороонд өөрийг нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн алинд нь ч нэр дэвшүүлсэн ялалт байгуулах болно хэмээн мэдэгдсэн юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ган-Очирыг Нийслэлийн БГД-т нэр дэвшүүлэхээр УТЗ болон ҮБХ-ны шийдвэр тогтоол гарч баталгаажсан ч хурал дууссаны дараа нэр солигдсон байна.

Эндээс хэд хэдэн асуудал үүсэх магадлалтай юм.

Тодруулбал өчигдөр 00:00 цагаас өмнө намууд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах ёстой байсан бөгөөд шөнө дунд нэр солигдсон бол хууль зөрчсөн үйлдэл болно.

Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар баталгаажуулсан нэрд дур мэдэн өөрчлөлт оруулах нь хууль бус үйлдэл болох юм.

Тэрбээр "Энэ удаагийн сонгууль миний хувьд өндөрлөлөө. Тойрогт нэр дэвшиж байгаа бүх найзууддаа амжилт хүсье. Хичээгээрэй залуучууд аа, найз нь чадлаараа тусална, дэмжиж ажиллана.

Миний хувьд тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн. Улс төрийн зөвлөл, ҮБХ маань дэмжсэн. Гэвч тойргоо авч чадсангүй “өгсөнгүй”. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа." гэжээ.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.173
    2024/05/23

    Yu ch hiigeegui tuuhtei uls turchduur yadag bnaa

    Хариулах
  • 202.9.46.74
    2024/05/22

    Шамбий хор найруулаад байна уу.

    Хариулах
  • 202.179.18.139
    2024/05/21

    Bayrtsogt jagsaaltad nern baisan soligdson bn

    Хариулах
  • 66.181.179.184
    2024/05/21

    энэ нам төр барьж чадах уу хулгайч луйванчин дээрэмчидээсээ салж чадахгүй байж

    Хариулах
  • 110.34.102.135
    2024/05/21

    Амаржин энэ тэрээс Ган oчир доошоо орлоо юу арайчдээ энэ намын ганц дуугарч чадах хүн шүү

    Хариулах