Л.НАРАНБААТАР: Сонгуульд өрсөлдөх мандатаа авсан төвийн нэр дэвшигчдээ дэмжиж ажиллана

Админ
2024/05/22

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 20-нд тодруулж зарласан. Тэгвэл МАН-аас тавдугаар тойрог буюу төвийн бүсэд /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/

  1. - Жигжидийн Батжаргал
  2. - Гонгорын Дамдинням
  3. - Болдын Жавхлан
  4. - Нацагдоржийн Лхагвадорж
  5. - Сүрэнжавын Лүндэг
  6. - Дамдинсүрэнгийн Өнөрболор
  7. - Буяагийн Тулга
  8. - Чинбатын Ундрам
  9. - Батчулууны Цогтгэрэл
  10. - Жадамбын Энхбаяр нар нэр дэвших мандатаа авсан юм. Тэгвэл Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн захирал асан Л.Наранбаатар тус бүсээс нэр дэвших хүсэлтээ өгсөн ч мандатаа авч чадаагүй юм.

Л.Наранбаатар энэ тухайд, "МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжлэг авч, бага хурлаар мандатаа баталгаажуулсан нэр дэвшигч, журмын нөхөддөө амжилт хүсье! Төвийн бүсэд АН шилдэг боловсон хүчнээ илгээсэн байж таараа. МАН шилдэгүүдээ явуулсан. МАН-ын “Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүний нөөц нь инженерүүд юм. Иймд шилдэг инженерүүдийг МАН листэд нэр дэвшүүлсэн. Тулалдаанд шонхорууд, хөгжилд инженерүүд.

Намайг яагаад хасагдчихваа гэж олон хүн утасдаж, бичиж байна. Санаа зовох хэрэггүй. МАН боловсон хүчний асар их нөөцтэй, дотоод ардчилалтай, 103 жилийн түүхтэй, ачаа даах том институци. Намын дотоод сунгаагаараа шилдэгүүдээ шигшиж Төвийн бүсэд илгээсэн.

Лүндэгийн Наранбаатарыг УИХ-д сонгох асуудал бол мянгадугаар асуудал. Улс орны хөгжил дэвшил, тусгаар тогтнол, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх нь бидний нэгдүгээр зорилт!

Миний бие Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамтран ажиллаж, Эрдэнэт, Хөтөл, Дарханыг дээрэмдсэн бүлэглэлтэй гар бие оролцон тэмцэж, Хөтөлийг ашигтай ажиллуулж, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлснийхээ төлөө бүлэглэл, түүний гар хөл болсон нөхдөд хэвлэлээр гүтгүүлж, доромжлуулж явсан цөөн хүний нэг.

 Бид хамтдаа үр дүнд хүрсэн. Хөтөл хөл дээрээ боссон. Одоо Монгол босож байна. Бүлэглэлд дахин боломж олгохгүй гэвэл Төвийн бүсэд МАН-аас илгээсэн нөхдийг минь намайг дэмжиж байсан шигээ дэмжээд, итгэл өгөөрэй гэж та бүхнээс хүсье!" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.110
    2024/05/25

    ЖДҮ чин Энхбаяр чамайг сонгохгүй ээ больж үз

    Хариулах
  • 192.82.92.42
    2024/05/23

    Заваан, ес зуйгуй, хегийн этгээдуудийг дахин гаргаж байгаа НАМ шившиг!!!

    Хариулах