Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

• 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар

• Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар

• ""Түүхэн аялал жуулчлалын цогцолбор"-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

• Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

• “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл

• “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.