УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр дуусгавар болсон. Сурталчилгааний хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын цахим хуудастай холбоотой гүтгэлэг цахимд тарж эхэлсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн дагуу аливаа нэр дэвшигч өөрийн цахим хуудсыг бүртгүүлэх үүрэгтэй. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн "Чинбатын Ундрам" гэх цэнхэр тэмдэгт бүхий 55 мянган дагагчтай хаягаа бүртгүүлж, улмаар сурталчилгааны хугацаанд энэ хаягаараа мэдээлэл хүргэжээ.  

Гэтэл цахим орчинд өчигдөр оройноос эхлэн өөрийн овог нэрийг нь ашигласан хуурамч хаягнаас гүтгэлэг тарааж эхэлсэн байна. Тухайн худал мэдээлэл тараасан хаяг нь цэнхэр тэмдэггүй байгаа нь Ч.Ундрам биш гэдгийг нь баталж байгаа аж. 

Тиймээс гишүүний зүгээс иргэддээ худал мэдээлэлд автахгүй байхыг уриаллаа. 

Одоогоор Ч.Ундрамын албан ёсны цахим хуудас нь Сонгуулийн тухай хуулийн дагуу түр хаагдсан байна.