УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилсээр байна. СЕХ-ноос мэдээлж байгаагаар 12 цагийн байдлаар сонгуулийн ирц 27 хувьтай байна.

Орон нутгаас Говь-Алтай аймаг хамгийн өндөр буюу 37 хувьтай байгаа бол Сүхбаатар аймаг 34,5 хувьтай удаалж байна. 

Дөнгөж сая Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигч П.Анужин, У.Отгонбаяр нар Сүхбаатар аймагт саналаа өгчээ.