МАН-аас сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
МАН:
- АН-аас мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг гар утсаар, мессэжээр өгч иргэдийг төөрөгдүүлэх зөрчил гарч байна. Тухайлбал Өвөрхангай аймагт оюутнуудыг тэтгэлэгт хамруулна хэмээн худал амлаж, санал авахыг санаархсан байна. Мөн АН-аас мөнгө тараасан үйлдэл хэрээс хэтэрлээ. Тухайлбал Булган аймгийн АН-ынхан гэхэд л иргэдийг РД-тай нь тулгаж, мөнгө тараасан нь үйлдэл дээрээ баригдсан бол Өвөрхангай аймгийн АН-ынхан 150 мянган төгрөг тараасан нь нотлогдсон байна.
- АН-аас 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөний хамт зах худалдааны төвд хүчээр тараасан нь бичлэгээр баталгаажуулж, холбогдох байгууллагад хандсан.
- Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр 8 дугаар багт ээж, аавдаа өгөөрэй, АН-ыг дэмжээрэй хэмээн 300 мянган төгрөг тараасан байна. Үүгээр зосгохгүй иргэдийгсаналаа хэнд өгч байгааг нь харж байгаа шүү, хянаж байгаа шүү гэж дарамталж байгаа хууль бус үйлдлүүд гарсаар байна.
- Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө өгөх нэрийдлээр сонголтод нь нөлөөлж байна. Энэ мэтчилэн сонгогчдын сонголтод нөлөөлж байгаа хууль бус үйлдүүдээ зогсоохыг МАН-аас шаардаж байна гэлээ.
Бадарчин явсан газар балагтай гэж Батлага хүүр тэнд манаргаж яваа биз
Цуст Алуурчин элбэгдоржийнхоо Цуст Аллагуудаар олсон Цуст мөнгөнөөс нь ахиухан цуслаад аваарай Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдохжийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж үнэнд гүйцэгдэн нүгэл нь нүдээрээ цувах өдөр ирлээ