#Шууд: Ардчилсан намаас сонгуулийн үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна…
Н.БАТХУЯГ:
- Өнгөрсөн шөнө хоёр ноцтой үйл явдал болсон. Дорноговь аймагт мөнгө тараалаа хэмээн АН гомдол гаргасан ч цагдаагийн байгууллага маш удаашралтай шалгаж байна. Энэ хооронд АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн байр, машинд гэнэт үзлэг, нэгжлэгийг хууль бусаар хийжээ. Учир нь үүний тулд СЕХ-ноос зөвшөөрөл авсан байх ёстой. Мөн өчигдөр СХД буюу 11-р тойрогт нар дэвшигчийн сонгуулийн менежер Даваажавын гэр, оффис, машинд хууль бусаар үзлэг хийсэн байна.
- Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Дашням сонгуулийн байрандаа өөрийн оруулж ирсэн скүүтэрүүдийг маш олноор байрлуулсан. Энэ нь сонгогчдын саналыг авах хууль бус үйлдэл.
- Өчигдөр зөөврийн хайрцгаар иргэдээс санал авсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багт үнэгүй эд зүйл өгөх нэрийдлээр сонгогчийн иргэний үнэмлэхийг авч явжээ. Бид үүнийг хуулийн байгууллагад хандан шалгуулж байна.
- АН-ын ажиглагчдад дуу, дүрсний бичлэг хийж болохгүй хэмээн шаардлага тавьж байна Уг нь эдгээр хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.
- Хамгийн ноцтой нь УИХ-ын 4-р тойрог буюу Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодод санал өгч буй иргэдэд зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ын хоёр нэр дэвшигчдэд санал өгөх талаар хэвлэн байршуулжээ. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүгээр зогсохгүй МАН ирсэн сонгогчдыг аппликэйшн ашиглан, бүртгэж байна.
- Бүх саналын байранд хэсгийн ахлагч гэж албан тушаалтай хүн бий. Тэд МАН-ыг заавал дэмжээрэй хэмээн иргэдийн сонгох эрхэд халдаж байна. Мөнгө тараалт замбараагаа алдсан. Бид нийт 20-иод үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулж байна. 18.00 цагт эдгээрийг нэр устай нь, болсон үйл явдалтай нь танилцуулна гэлээ.
сансрын туннел дээр нөөцийн мах гээ л аймаар туранхай мах зараад байдаг байсан, тэгсэн ухуулгын хаалтын өдөр маны нөхдүүдийн сурталчилгаа болно гээдлаг тайз засаж масаад тэгсэн хажууд нөхөө ман зарадагууд лаг тарган мах зарж нтр энэ бол зүгээр хамгийн жижиг сажиг юм ш дээ кк тэхээр ман-ын талд бүх юм байлаа гэж ...