#ШУУД: УИХ-ын гишүүний үнэмлэх авсан нэр дэвшигчид юу ярив..? АН,МАН эвсэх үү…

М.НАРАНТУЯА: 

- Сонгуулиас хойш цахим орчинд нэлээн бөмбөгдүүлж байна. Энэ байдлаараа ирэх 4 жил нэлээн амаргүй байх шинжтэй. Гэхдээ 2016 оноос хойш цахим орчинд дайралтад өртөж ирсэн хүний хувьд энэ бол анхны үзэгдэл биш. Надад муулах, сайлах нь ч сонин биш байна. Хамгийн гол нь төлөөллийн ажлаа сайн хийж, санал өгсөн иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах нь чухал байна. Хүүхэд эмэгтэйчүүдийн төлөөллийн ажлаа ард иргэдийн амьдралд бодитой харагдахуйц зүйл хийнэ байх хэмээн итгэл хүлээлгэсэн болов уу гэж бодож байна. 

- УИХ-ын гишүүн болно гэдэг нэг хоногийн дотор төрөл арилжина гэсэн үг биш. Хувийн зан байдлаа тодорхой хэмжээгээр тодорхой хэмжээгээр татах гэж хичээнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн гэдэг иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болохоос хэн дуртайд нь доромжлуулаад, заналхийлгүүлнэ гэсэн үг биш. Дээр нь миний хувь хүний эрх гэж бий. Үүнийгээ би хамгаалсаар байх болно.