#ШУУД: УИХ-ын гишүүний үнэмлэх авсан нэр дэвшигчид юу ярив..? АН,МАН эвсэх үү…
Т.ЭНХТҮВШИН:
- Энэ удаагийн УИХ-ын сонгууль нийгмийн тодорхой бүлгүүдэд боломж олгосон. Өмнө нь зарим бүлгүүдэд УИХ-д төлөөллөө оролцуулах боломжгүй байсан бол энэ удаагийн холимог систем ийм боломжтой болгосноороо давуу байлаа.
Тухайлбал өмнө нь бизнесийнхэн гэхэд л маш олон удаа уулзалт хийж, зөвлөмж хүргүүлдэг ч хэрэгждэггүй байсан. Харин энэ удаа нэг шат ахиж хууль тогтоох байгууллагуудтай илүү ойр ажиллах боломж бүрдэж байна гэдэг утгаар МАН-аас жагсаалтаар нэр дэвших саналыг нь хүлээж авсан.
- МАН-ын мөрийн хөтөлбөрт олон зүйл барууны буюу зах зээлийг дэмжих, төрийн оролцоог багасгах заалтууд орсон. Тухайлбал эдийн засгийг 7-8 хувь тогтмол өсгөх амлалт өгсөн. Ингэхдээ ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээг 32 хувиас 25 болтол бууруулна гэж заасан. Тэгэхээр төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, цэвэр зээлтэй холбоотой заалтууд дээр тодорхой хэмжээний хязгаарлалт орно. Өөрөөр хэлбэл төрийн оролцоогоор эдийн засгийн өсөлтийг хийхгүй. Харин хувийн хэвшлийг л дэмжиж байж мөрийн хөтөлбөртөө амласан эдийн засгийн 7-8 хувийг хангана.
Хувийн хэвшлийн өсөлтийн төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна