М.ЧИМЭДДОРЖ: Л.Гантөмөр АН-ын дүрмээрээ огцорчихсон, сонгуулийн үеэр намаа ялуулахгүй байхын төлөө ажилласан

Админ
2024/07/01

#ШУУД: УИХ-ын гишүүний үнэмлэх авсан нэр дэвшигчид юу ярив..? АН,МАН эвсэх үү…

М.ЧИМЭДДОРЖ:

- Энэ удаагийн парламентад хүлээж байснаас олон залуучууд орж ирлээ. Гэхдээ АН-аас үүнээс илүү залуучууд УИХ-д орж ирэх боломжтой байсан ч нэр дэвшүүлэх ажиллагаанаас эхлээд бүхэлдээ хуулиас гадуур зохион байгуулагдсан. Аливаа улс төрийн нам маш чухал үйл явц. Харамсалтай нь нэр дэвшүүлэх ажиллагаанаас нь эхлээд эрх баригч нам оролцож байгаа нь ардчилал устаж байгаагийн шинж. Үүнийг цаашид шалгах ёстой. 

- АН-ын удирдлагууд сонгуульд хангалтгүй ажилласан. АН-ын дүрмээрээ Л.Гантөмөр дарга огцорчихсон. Одоо зөвхөн Үндэсний бодлогын хороо хуралдаад огцорсоныг нь мэдээлэх үүрэгтэй. АН-ын дүрэмд сонгуулийн үр дүнд арай олон суудал авсан учир үргэлжлүүлж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргах ёстой.  Үүнийгээ зарлах ёстой. Хүсэлт гаргаагүй тохиолдолд ҮБХ огцорсныг зарлах ёстой. 

- АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулдаг өдөр намайг АТГ-ынхан баривчлах гээд байна, жагсаалтад нэр дэвшүүлэхгүй бол шууд ачигдах нь гээд ҮБХ-г шөнийн 10 цаг хүртэл хуралдуулаагүй. Энэ бол Л.Гантөмөр, Ж.Батсуурь гэдэг хоёр хүний урьдчилж төлөвлөсөн үйл ажиллагаа. Үнэхээр хууль хүчнийхэн шалгаж байсан бол АН-ыг ингэж дэнчин тавьж болохгүй. 

- Сонгуулийн үеэр АН-ын дарга Л.Гантөмөр намаа ялуулахгүй байхын төлөө ажилласан гээд хэлчихэд болно. Үүнийхээ учир шалтгааныг ҮБХ-ны хурал дээр ирээд тайлбарлах ёстой. Дээр нь энэ удаагийн сонгууль асар их мөнгөний сонгууль боллоо. Манай намын жагсаалтын эргэн тойронд хэдэн 10 тэрбумын мөнгөн дүн яригдсан. ҮБХ намдаа аудит оруулж үүнийг шалгах ёстой.  Гишүүд гарын үсгээ цуглуулаад явж байна.

- Хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал яригдаж байна. Энэ бол хуулиараа яригдах ёсгүй асуудал. Сонгуулийн дүнгээр МАН дангаараа Засгийн газраа байгуулах эрхээ авчихсан. Ард түмэн АН-д дүнгээ тавьсан. Эрх баригчдад хяналт тавихыг шаардаж байна гэж ойлгож байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2024/07/04

    Ялагдсан тул огцрох естой!

    Хариулах
  • 66.181.184.45
    2024/07/03

    Элбэгдорж хэнийг алсийм

    Хариулах
  • 213.55.220.229
    2024/07/01

    Яг зөв ярилаа. Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар амьдрагч боол гантөмөр огцорч шорондоо суух ёстой Манан мафийн алуурчид хулгайчидтай хамтарч хууль бусаар нүүрс алт зэс жонш гаргаж байшин барилга хороолол барьж мөнгө угаасан хулнайч Сайд байхдаа боловсорлын зээлийн сангаас авгай хүүаэд ах дүү хамаатан садан нялх янханууд мафийн эзэддээ арын хаалгаар олон их наядын зээл олгож дараа нь түүнийг нь тэглэсэн хулнайч

    Хариулах