Ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргаа сонгосон. Энэ удаагийн шинэ парламентын тухайд эмэгтэй гишүүдийнхээ квотыг ахиулж чадсаныг онцлох хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор зохион байгуулсан ээлжит сонгуулийн үр дүнд улстөрийн 5 нам, эвслээс нийт 32 эмэгтэй гишүүнээр сонгогдсон. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй шинэ парламентад эмэгтэйчүүдийн квот 25 хувьд хүрсэн гэсэн үг. 2020-2024 оны УИХ-д энэ үзүүлэлт 17.1 хувьтай байсан. 2024 оны 4-р сарын байдлаар Олон Улсын Парламентын Холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр Монгол Улс 13 эмэгтэй гишүүний тоогоор дэлхийн 190 улсаас 129-р байранд бичигдэж байсан. Тэгвэл шинээр эмхлэн байгуулагдаж буй парламентад нийт 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу буюу энэ нь 27-30 байраар урагшлах болзлыг хангаж байна. Цаашлаад 2028 оноос энэ хэмжээг 40 хувьд хүргэх том зорилтыг УИХ-ын дарга асан Г.Занданшатар манлайлсан. Тэрээр сонгуулийн дараа хийсэн мэдэгдэлдээ үүний ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байдаг. Ямартай ч түүний хийж хэрэгжүүлсэн парламентын шинэчлэлийн нэгэн чухал хэсэг болох жендерийн тэгш байдлыг хангах үйл явц амжилттай өрнөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.92.42
Тоо, хуйс сонин биш гол нь чанар!!!
Хариулах