Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 736 иргэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон УИХ-ын сонгуулийн хангайн бүсийн буюу нэгдүгээр тойргоос сонгогдсон гишүүдэд хандан бичиг ирүүлжээ. Уг бичигт “Монголд болж бүтэхгүй байгаа хулгай луйвар, хүнд суртал, тендер төсөл зээлүүд , нүүрс төрийн цавчаа, авилгын эсрэг тэмцсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдүүллээ" гэжээ.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 736 иргэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон УИХ-ын сонгуулийн хангайн бүсийн буюу нэгдүгээр тойргоос сонгогдсон гишүүдэд хандан бичиг ирүүлжээ. Уг бичигт “Монголд болж бүтэхгүй байгаа хулгай луйвар, хүнд суртал, тендер төсөл зээлүүд , нүүрс төрийн цавчаа, авилга, цэргийн амь гээд бүхий л саар болгоныг илчилсэн Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг олон сар янз бүрийн байдлаар хорьж саатуулж байгааг бид телевиз болон олон нийтийн сүлжээгээр харж Монголын төрд, хууль шүүхдээ итгэж харж байсан. Гэвч 4.9 жилийн ял оноож хорих 461-р ангируу ачсан гэдгийг сонсоод их харамслаа” гэжээ. Тиймээс олон нийтийн төлөө дуугарсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдүүлж хаалттай хаалганы цаана өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудлыг хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд та бүхэн анхаарч, энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл явж өгөхийг хүсчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулсан юм. Тэрбээр, “Ардчиллын төлөө анхаардаг бүх байгууллагууд Н.Өнөрцэцэгийн асуудалд анхаарах цаг нь болсон. Үнэнийг хэлсний төлөө, сайд даргыг шүүмжилсний төлөө хэрэгт хийгээд байвал манай орон Ардчилсан орон мөн үү, биш үү гэдэг асуудал яригдана” гэлээ. Мөн тэрээр энэ асуудлыг холбогдох дэд хорооны хурал болон намын бүлгийн хурал дээрээ ярина гэдгээ хэлсэн юм.
Баян-Өндөрийхөн наадхаа боль. Хууль, шүүх нь мэдээд л ял өгөө биз. Одоо бүр амар болж. Хэрэгтэнгүүд нь “хүний эрх”-ээр хамгаалагдаж хэрэг хийгээгүйд нь “хүн эрх”-үгүй бололтой. Саяхан удаа дараалан хэрэг тарьдаг нөхөр эмнэлэгт нас барлаа. Түүний төлөө УИХ-ын зарим шинэ гишүүд микрфон олдсон дээр нь гэдэг шиг “оволзож” гарлаа. Нэг нөхөр хүнд зодуулаад эмнэлэгт очоод нас барвал та нар ингэж дугарцгаах уу? ХЭҮК-хон дуугарах уу? ҮГҮЙ ш дээ.
С. ГАНБААТАР АА ЭНЭ ИХ ӨНДӨР ТАТВАР, МӨН ҮНИЙГ ӨСӨЛТИЙГ ЗОГСОООООО
Одоо больцгоо шүүх ажлаа мэднэ байлгүйдээ. ХАРИН Ж. ГАНБААТАР ГУАЙ ТА ҮНИЙГ ӨСӨЛТИЙГ ЭНЭ ДУРААРАА ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА НАЙМААЧИД, ЗАХ, ДЭЛГҮҮРҮҮД, ХУДАЛДАГЧИД, КАССУУД МАШ ДУРААРАА ӨГЛӨӨ 1800төг БАЙСАН БАРАА ОРОЙ 2500 БОЛГОЖ НЭМЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ИРГЭДЭЭР СУДАЛГАА ГАРГУУЛААЛ ХҮН ШИГ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛИУЛААЧ
Энэ нахальный хүүхэн ямар ч аргаар мөнгө олдог юм бэ? Муу сэтгүүлч юм байж шинэвтэр орон сууцанд амьдардаг юм байна лээ.
zub