Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 

- 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 

- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, 

- Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, 

- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, 

- Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсын талаар зэрэг 19 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.