Япон улсын “Tekio Heisei” их сургуулийн дэд профессор, жүдо бариа засалч Rikiya Haraguchi болон Hokkaido мужийн Engaru хотын Спортын хорооны дарга Jundo Sado Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилахуйн мэргэжилтнүүдэд зориулсан “LUNA CAST” гэмтлийн үеийн гипсэн боолтын сургалт зохион байгууллаа.
Сургалтын нээлтэнд ГССҮТ-ийн Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг болон Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч, Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга С.Баатаржав нар оролцож, үг хэлсэн юм.
Энэхүү сургалтаар “LUNA CAST” гэмтлийн үеийн гипсэн боолтыг онолын хичээлээс гадна гардан үйлдлээр хийж үзүүлсэн бөгөөд Японы эмч мэргэжилтнүүд ГССҮТ-ийн Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна