Нэн ядуу орчинд амьдарч, ямар нэг секц дугуйланд хамрагдах боломжгүй 300 мянган хүүхэд байна

Сэтгүүлч
2024/09/09

Нийслэлийн АН-аас санаачилсан Хүүхэд хамгааллын хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалан "АН-ын хувьд цаг ямагт хүүхдийн хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулж ирсэн. Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Энэ удаад нийслэлийн АН-аас боловсруулсан "Есдүгээр сарын 1 хүүхэд хөгжлийн хөтөлбөр"-ийг дэмжиж ажиллахаар болж байна. Ингэснээр бид монгол Улсыг хүүхдэд ээлтэй улс болгох, Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлэх зорилго тавина гэсэн үг. Энэ хүрээнд монголын хүүхэд багачууд урлаг, спорт бусад төрлийн боловсролыг олж авахад дэмжих чиглэлээр дэмжинэ гэсэн үг" гэлээ. 

Хүүхдүүдийн дунд тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх нь 37 хувиар өссөн. 10 хүүхэд тутмын долоо нь чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй. Иймээс энэ хуулийн төсөл нь хүүхдийн хөгжил рүү чиглэх хуулийн төсөл байгаа юм. Иймээс энэ хуулийн төслийг яаралтай намрын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай. 

Манай улсад 1.3 сая хүүхэд байгаагийн 52.8 хувь нь эрэгтэй. Эдгээрээс нэн ядуу орчинд амьдарч, ямар нэг секц дугуйланд хамрагдаж чадахгүй байгаа 300 мянган хүүхэд байна. Нийт хүүхдийн 70 орчим хувь нь аливаа секцэнд хамрагдах боломжгүй байна. Хувийн секц дугуйлан 400 мянган төгрөг хүртэлх үнэтэй, талбай байхгүй байна.

Тиймээс хүүхдэд зориулсан энэ карт зөвхөн хүүхдэд зориулагдана. Үүгээр дэлгүүрт ороод архи, пиво авах боломжгүй.  Энэ хөтөлбөр өөрөө хүүхдийн шилжилтийн насанд хамгийн том нэмэр болдгийг олон улсын судалгаанаас батлагдсан. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдэд хүргүүлснээр УИХ дахь АН-ын бүлэг дэмжихээ илэрхийлж ажлын хэсэг гарч байна. Дараа нь ЗГ-аас санал аваад, УИХ-ын даргад өргөн барих үйл ажиллагаа явна" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.123
    2024/09/09

    Gundalaigiin 10000-as eer ch AN-d hiisen yum barag baihgui dee

    Хариулах
  • 202.9.40.160
    2024/09/09

    Chinii etseg mongoliin tumeniig iim bologson

    Хариулах