Урьд нь ажил цалгардуулсан, авлигад өртсөн, аль нэг талаар алдаа гаргасан сайдыг ширээнээс нь шилжүүлж, ширдгээс нь ховхлох гэж Их хурал, Засгийн газар даяараа бужигнаан болдог байв. Харин одоо сайдаас огцрох шиг амархан ажил алга боллоо шүү.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа хатуу анхааруулга өгчээ.
"Засгийн газрын хуралдаанаас гурван удаа хоцорвол уг сайдыг ажлаас нь өчиггүй чөлөөлнө" хэмээн хатуу сануулга өгсөн байна.
Сайд болох чадвартай олон хүн Засгийн газарт хамтарсан намуудад байгаа тул хариуцлагатай ажиллахгүй бол халаа сэлгээ ойрхон буйг танхимын гишүүд санаандаа авсан биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
153.222.133.236
Энэ нөхөр улам л гоё ярьдаг болоод бхин???? Зүгээр бгаа?! Урд нь ярьсанаа л хий лдээ эхлээд!!!
Хариулах202.9.46.241
Данх шал худлаа данхагнаж байна.. Худлаа Худлаа. Мөнгөө төлөөд сайд болсон улс яах нь тэдний дур.Дургуйг нь харин ихээхэн хүргэвэл Данхад өгсөн алигалаа илчилчихнэ.
Хариулах66.181.161.173
Зөв шүү их хуралдаа суудаггүй засгийн хуралдаа суудаггүй хүмүүсээ халсан нь дээр шууд халж огцруулах хэрэгтэй
Хариулах