Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг /2024.09.11/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жил зэрэг олон түүхэн ой тохиож байна. Монгол ардын зүйр үгэнд “Саахалт айлын санаа нэг”, “Сайн хөрш садан төрлөөс илүү” гэх үг бий. Мөнхийн хөрш БНХАУ-тай зуун зуун жилээр түүчээлэн бүхий л түвшинд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэнд талархаж байна. Улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал юм. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид, иргэдийн харилцан зорчих асуудлыг чирэгдэл багатай, технологийн дэвшлийг ашиглан шийдэх боломжийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй юм гэлээ. Түүнээс гадна хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэгдэх ач холбогдолтой болсныг онцлоод, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтуудын ач холбогдлыг тодотгосон.
Хатагтай Шэнь Миньжюан, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Боомтын сэргэлт” бодлогыг дэмжиж, хоёр улсын өндөр түвшинд яриа хэлэлцээрийг үе шаттайгаар үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, таны онцолж буй Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээхэд байгаль орчны үнэлгээ зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлаар шийдвэр гарахыг хүлээж байгаа. Мөн цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хэмээн Элчин сайд онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.125
Нарансэвстэйн боомтыг нээж, 2 жил орчим болоод хаасан. Одоо дахин нээх гэж байгаа юм байна. Энэ боомтоор өндөр хөгжилтэй Гансу мужтай шууд харьцах давуу талтай. Өвөр Монгол, Шинжааны яг дунд Хятад мужтай шууд харилцах ганцхан боломж байдаг нь энэ БООМТ. Гэхдээ байгаль, экологийн хувьд хувьд маш эмзэг. Хавтгай, тоотой хэдхэн мазаалайн нутаг. Бас Талын Мэлтэсийг ухаж, урагш зөөх гэж байгаа нь шууд уншигдаж байна. Дээрэмчдээс болгоомжлогтун. Тэд юу ч хийж мэднэ.
Хариулах139.5.217.109
Нарансэвстэйгээр боомт нээх шаардлагагүй, хэрэггүй л ажил даа. Орон нутгийн эрх баригчид, улстөрчид, олигархуудын шунал хүсэлтэй л холбоотой болохоос улс орны эрх ашигт түй ч нэмэргүй харин халгаатай зүйл шүү.
Хариулах202.9.46.67
энэ пүрэвдорж гэж хүзүүгүйгийн тавиул, худлаа том том баагаа л
Хариулах185.247.199.4
Tianjin dahi chingeleg achaany bogroltoo yarisan bolov uu?
Хариулах185.247.199.4
Boomtyn asuudald nuhatstai handaj ajillahgui bol Tianjind olon myangan chingeleg gatsaatai geluu? ene asuuldal yu bolson be?
Хариулах