Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг бүртгэхгүйг мэдсэн атлаа мэдэн будилж дэвшүүлэх нь тактик

Админ
2024/09/13

Сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ-д нэр дэвшигчид 9-р сарын 2-ны өдөр тодорч, 9-р сарын 12-ны өдөр нам, эсвэлд нэр дэвшигчид Сонгуулийн хорооноос тогтоолоо авах учиртай. Харин Нийслэлийн сонгуулийн хороог АН-ын нэр дэвшигчдийн тогтоолыг  хуулийн хугацаандаа гаргаж өгсөнгүй гэх мэдээллийг Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт өгч буй. Угтаа сонгуулийн хорооноос АН-аас нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг бүртгэхээс татгалзсан аж. Угаас бүртгэхгүй нь ч тодорхой байсан бус уу..? Үүнийг нь мэдсээр байж АН-ынхан сонгуулийн пи ар болгон ашиглах зорилго тээж СХД-ийг онилж Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшүүлсэн биз ээ.

Сонгуулийн тухай хуулийн 32.1.7.энэ хуулийн 47.1-д зааснаар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэр дэвших эрхгүй. Энэ тохиолдолд шүүхээс хорих ял сонсоод ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нэр дэвших эрхгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа.  Хууль хэн нэг этгээдэд давуу эрх олгохгүйгээр бүгдэд тэгш үйлчлэх учиртай. Иймд дэвших ёстой хүнийг дэвшүүлсэнгүй гэх улстөрийг АН хийх зорилго тавьсан тул  түүнийгээ ч ашиглаад эхэлжээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.84
    2024/09/15

    Бурхан минь энэ лайвчидыг бүү сонс бүү үз

    Хариулах