МАН 2024 оны Улсын Их хурлын сонгуульд  жагсаалтандаа  боловсрол өндөртэй  залуусыг багтааж, парламентад оруулж ирсэн. Олонх нь улс төрийн туршлага багатай ч дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж төгссөн, салбартаа нэр хүндтэй залуусыг сонгон нэр дэвшүүлсэн нь шинэлэг байв. Тэгвэл энэ жишиг НИТХ-ын сонгуульд давтагдлаа. Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос зарласан нэр дэвшигчдээс хоёр л  залуу Дэлхийн топ 50 -д багтах шилдэг сургууль төгсчээ.  НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин, 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн дэлхийн шилдэг сургуулиудын  чансаа өндөр шалгуурыг давжээ.  

МАН хамгийн өрсөлдөөн ихтэй, “хатуу” тойрог гэгддэг  Хан-Уул дүүрэгт хамгийн боловсрол өндөртэй залууг нэр дэвшүүллээ  гэж харж болохоор байна. Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин Дэлхийн топ 50 сургуулийн 37-рт эрэмбэлэгддэг Австралийн Монашийн их сургуулийг гадаад харилцаа, эрхзүй мэргэжлээр бакалавр, үргэлжлүүлэн суралцаж  магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улсын Их хурлын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагчаас эхлэн Монгол Улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргын алба хүртэл дэвшин ажилласан мэргэшсэн дипломатч. Харин 2016 онд мэргэжлээсээ тэс өөр сонголт хийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажилласан чадварлаг боловсон хүчин юм байна. 
НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн нь Дэлхийн топ 50 сургуулийн 4 -рт ордог Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай залуу юм байна.