Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын ээлжит хурал цахимаар 2024 оны 4-р сарын 18-ны өдөр боллоо.

Уулзалтад Дэд комиссын Монголын талыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, ОХУ-ын талыг тус улсын Газрын хэвлийн ашиглалтын агентлагийн орлогч А.А.Гермаханов ахалж, бусад холбогдох албаны төлөөлөл оролцон, хоёр орны геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!