Монголоос анх удаа хийж буй төрийн айлчлал. Үндэсний удирдагч Гурбангулы Бердымухамедов 2007 оноос 15 жил ерөнхийлөгчөөр ажиллаад 2022 онд эрх мэдлээ шилжүүлэн өгч, Халк маслахат буюу парламентынхаа даргаар ажиллаж буй. Тэрээр анхны ерөнхийлөгчийнхөө шүдний эмч бсан, улмаар итгэлт хүн нь болж улс төрд орон, нас барсных нь дараа ерөнхийлөгч болсон гэдэг. 2022 оноос түүний хүү Сердар Мухамедов ерөнхийлөгч болсон. Сонгуулиар гарсан гэсэн шүү! Ард түмний хайртай хүү, Туркменистан улсын баатар цолтой.
Тус улс 7,5 сая хүн амтай, (гэхдээ 3-4 сая нь гадагшаа гараад явчихсан, одоо иргэддээ паспорт өгөхөө больсон гэх яриа бдаг) нэг хүнд оногдох ДНБ 13 мянган ам.доллар, газар нутгаараа Төв азидаа 2-т, дэлхийд 52-т бичигддэг. Нийслэл Ашхабад (Ashgabat) хот нь 1 сая хүнтэй юм бн. Дандаа цагаан гантиг боржин барилгатай, үүгээрээ Гиннесийн номд бичигдсэн. Бас хар улаан өнгийн автомашин бхгүй (хориглосон) дан цагаан цайвар машинтай. (Үндэсний удирдагч нь шүдний эмч хүн учраас эмнэлгийн цагаан өнгийг эрхэмлэдэг юм болов уу гэж тайлж ойлгосон )
Газ, нефть, үр тариа, хивс,нэхмэл бүтээгдэхүүн экспортолдог. 2023 онд гэхэд $11 тэрбумын бүтээгдэхүүн экспортолсон. Ахалтеке үүлдрийн морь, Алабай үүлдрийн нохойгоо эрхэмлэн дээдэлдэг. Эцэг Бердымухамедов нь Ерөнхийлөгч бхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нартай ОУ-ын арга хэмжээний үеэр уулзаж бсан, 2015 онд Туркменистаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд МУ-д айлчилсан, 2019 онд ГХ-ийн сайд Батцэцэг дэд сайд бхдаа Туркменистанд ажлын айлчлал хийсэн, жилд 10-25 мянган ам долларын худалдаа хоёр орны хооронд хийдэг юм байна.
Нийслэл хот нь лав байшин барилга, зам талбайгаа сайн барьжээ. Цагаан байшингуудтай хотод хог ч, хогийн сав ч бараг байхгүй. Аглуудаж шил татмаар цэвэрхэн. Ашхабадтай залгаад Аркадаг гээд шинэ хотыг 4 жилийн дотор барьж байгуулж. Газаа зараад доллар сайн олчдог болохоор Хятад, француудаар хотоо бариулдаг “овоо гарууд” бнлээ. Монголыг маань гүйцэхгүй ч мах нь схан амттай юм билээ. ФБ твиттерээ эхлээд
сошиал апп ажиллахгү, бүгд хориотой, хаалттай. Сая Ерөнхийлөгчийг айлчлах үеэр Туркменистаны алдарт яруу найрагч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ой тохиож, Туркменистантай ойр харилцаатай Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, ОХУ, Азербайжан, Иран, Турк гм улсууд зарим нь төрийн тэргүүний түвшинд оролцсон. Путин лав ирсэн, нөгөө 2 хуягт машинтайгаа явж бн гэж бсан. Энэ арга хэмжээ болон манай айлчлалын зочдод зориулж буудалласан 2 буудлынх нь интэрнэтийг VPN-гүй сошиал аппууд ажиллахаар болгосон гэцгээж бсан. Буудлаас өөр газарт ресторан нтрт гуйгаад wifi-г нь оруулсан ч гадаад сайт, сошиал аппууд лав ажиллахгүй юм билээ. Гэхчлэн хаалттай зүйлүүд их. Иргэд нь чөлөөтэй гадагшаа зорчиж чадахгүй. Гадны иргэд жуулчилж ирэх амар биш. Жуулчны виз авахад өдрийн $600-н хураамжтай ч хүссэн бүхэнд виз олдохгүй. Иргэд нь үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, дарга удирдагчдаа шүүмжлэх талаар бодоод ч хэрэггүй. Ийм нэгэн сонирхолтой улсад манай ерөнхийлөгч айлчиллаа. Удирдагчидтай нь уулзаж, талууд 5-6 баримт бичигт гарын үсэг зурсан. ХАА, Аялал жуулчлал, соёл, авто тээврийн салбарт хамтран ажилллахаар боллоо. Гол нь хоёр улсын агаарын тээврийн салбарт шинэ харилцаа бий болж, Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм. Дэлхий ертөнцийн байдал тогтворгүй, ойлгомжгүй болж бгаа энэ үед 2 том хөршийн дунд хавчуулагдсан, жижигхэн МУ-ын хувьд авто зам, агаарын тээврийн шинэ гарц, маршрутууд бий болгох, бүх л улс оронтой сайн харилцаатай байх бодлого барьж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоохоор зорьж, өнгөрсөн 23 онд энэ зорилгоо биелүүлсэн. НҮБ-ын гишүүн 192 оронтой харилцаатай улс өөр бхгүй одоогоор. Туркменистан хаалттай улс ч сүүлийн жилүүдэд бага багаар нээлттэй болж буй гэх. Хаалттай талдаа болохоор үйлчилгээний менежмент, IT-гаас эхлээд манайхан орж болох шинэ бизнесийн салбар, орон зай нэлээд байж болохоор санагдсан.
Эцэст нь хэлэхэд, ядуу, хөгжил сайнгүй ч гэсэн эрх чөлөөт, ардчилсан улсын иргэн байна гэдэг аз шүү!

эх сурвалж: Munkhuu Amar





+