Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 50 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.
Уг хэрэгтэй холбоотойгоор түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийхэд 400 гаруй сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл гарч ирсэн байна. Одоогоор уг мөнгө болон үнэт эдлэл зэргийг битүүмжилсэн байна.
Өдгөө түүнийг өөр хахуулийн хэргээр шалгаж байгаа аж. Түүнийг 2019 онд зарлагдсан тендертэй холбоотойгоор мөн шалгаж байгаа бөгөөд хорих 461-р ангид түр саатуулаад байгаа юм.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Н.Одончимэгийн цагдан хориог сунгах эсэхийг прокурорын саналаар шүүхээс шийдэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Одончимэгийг сайн шалгах нь зөв тендер нтр гээд их юм гарна гэдэгт итгэлтэй байна
Зочин. Дээгүүрх идэж уусан хүмүүсээ яг ингээд зураг хөрөгтэй нь мөнгө төгрөгтэй нь гаргаад тавьчаад хамгийн сүүлд нь ийм ядарсан хүмүүсээ гаргаж тавиач!!! Тэрбумтангуудад наад хураасан юм чинь юу ч биш, нэг удаагийн хоолонд ордог мөнгө гээ биздээ. Буруу шатлалтай арга хэмжээ байна. Ард түмэнд наад мөнгө чинь жинхэнэ архаг олигархуудтай харьцуулж үзэхэд чихрийн цаас ч гэх юмуу даа гэмээр сонсогдож байна! Хамгийн дээд талын хулгайчуудаа гаргаж тавиагүй цагт энэ засаг дарга Н. Одончимэгт ял өгөх шаардлагагүй, тайван орхи, суллах хэрэгтэй, Харин мөнгийг нь улсын орлого болгосноо ард түмэнд харуулж, зарлах хэрэгтэй,