Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас өчигдөр хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дах хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан байдаг. Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа "Капитал" банканд тавих хяналтаа сулруулснаас тус банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөг, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүргэсэн хэмээн буруутган өмнө нь хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хорих 461-р ангид саатуулжээ

Холбоотой мэдээ

· 11 цаг
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

· 11 цаг
Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхдийн эрт илрүүлгийг бодит үр дүнд хүргэхэд анхаарна

Эдийн засаг · Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · Өчигдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

· Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станц дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм · Өчигдөр

sain shalgaad shiitgeh heregtei
Сэлэнгийн хужаа дарга. Өнөөдөр сайд дарга захирал маргааш нь шоронгийн ялтан баньд..Ологтойхон Ууж идээд шоронд ороход харамсах зүйлгүй..