Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг хэзээнээс анхаардаг болох вэ. Жишээ нь архи, тамхины хэтрүүлэн хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлийг өндөр зардлаар ЭМТСангаас эмчлээд байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулсан.
Энэ үеэр тэрбээр “ЭМД-аас 98 хувь, иргэний халааснаас гарч байгаа нь 2 хувь байна. Энэ бол дэлхийн аль ч улс оронд байдаггүй тогтолцоо. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээ өвдөөд бай, эмнэлэг эмчлээд байна гэсэн бодлоготой явж ирсэн нь өнөөдрийн энэ их өвчлөлд хүргээд байна. ЭМДСангаас иргэдийн ЭМТҮ-ээг үзүүлдгээрэй үзүүлээд явна. Харин иргэн сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв. Тиймээс ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулж даатгалын сангын орлого, зарлагыг тодорхой болгож, уг сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ЭМБ-ын зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулж иргэдийг санхүүгийн дарамтад оруулахгүй байх боломжтой гэж харж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна