Филиппин улсыг өнгөрсөн долоо хоногт дайран өнгөрсөн халуун орны “Трами” хар салхины улмаас амиа алдагсдын тоо 110-д хүрч, их хэмжээний үер бууж, хөрсний гулгалтаас үүдэн 42 хүн сураггүй алга болж, 8000 гаруй хүн далайн боомтуудад гацсан талаар Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний зөвлөлөөс (NDRRMC) ням гарагт мэдээллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн мэдээлснээр хар салхины улмаас тус улсын дэд бүтцэд учруулсан хохирол 994.6 сая песо (16.98 сая ам. доллар), хөдөө аж ахуйн салбарт 1.432 тэрбум песо (24.5 сая доллар)-т хүрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна