Шинэ намаас УИХ болон ЗГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийлээ. Тус намын дарга Ц.Гантулга ХБХ-ыг нээж үг хэлсний дараа эдийн засагч Д.Батмөнх УИХ-аар хэлэлцэж буй 2025 оны улсын төсвийн орлого, зарлагад ШИНЭ нам шүүмжлэлтэй хандаж буйг мэдэгдлээ. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН улсын төсвийн зардлыг ДНБ-ийн 25 хувь хүртэл бууруулна гэсэн ч 38 хувь хүртэл өсгөж, амлалтаасаа няцаж байгаа нь хууь зөрчиж байгаа хэрэг. Мөн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төллөвлөсөн байгаа ч эдгээр нь хэрэгжихээс өмнө ААН-үүд үүдээ барих дээрээ тулаад байгааг анхаарууллаа. 
УИХ-ын сонгууль нь Үндсэн хуультай зөрчилдсөн сонгуулийн хуулиар зохион байгуулагдаж, төрийн эрхийг хууль бусаар авсантай холбогдуулан Шинэ намаас ҮХЦ-д хандан гомдол гаргасан.  ҮХЦ-ээс энэхүү гомдол дээр маргаан үүсгэх шийдвэр гаргасан бөгөөд 60 хоногийн дотор хэлэлцэх хуультай ч  өнөөдрийг хүртэл 101 хоног өнгөрчихөөд байхад хэлэлцэхгүй байгаа нь хууль зөрчиж байна хэмээн Үндсэн хууль судлаач Г.Батбаяр хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ ҮХЦ-ийн 9 гишүүн жилд 10 маргаан шийдэж, сард 10 сая төгрөгийн цалин авдаг. Цаашид Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй ч ажлаа хийхгүй байгаа ҮХЦ-ийг цаашид татан буулгах шаардлагатай гэв. 
Шинэ намын ЕЗ-ийн гишүүн, эрх зүйч М.Сайнбаяр: Улсын төсвийн зардлыг эрс нэмэгдүүлж оруулж ирсэн хэрнээ орлогыг нь хэрхэн өсгөх талаар ямар ч зохицуулалт тусгасангүй. Шинэ нам таван жилийн турш Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй өмчлүүлэх асуудлыг дэвшүүлж, төрийн гурван өндөрлөгөөс шаардаж, монгол орныхоо 21 аймгаар тойрч, гарын үсэг цуглуулж байсан ч эрх баригчид эс үйлдэл үзүүлсэн. Хэрэв энэ санаачилгыг ажил болгосон бол өнөөдөр төсвийн зардал өссөн ч монголчууд айх аюулгүй байх байсан гэлээ. 
 Шинэ намын ерөнхий нарийн бичгийн дарга, боловсролын доктор Б.Гантулга “ийм өндөр зардалтай төсөв оруулж ирэхдээ өөрийнхөө үр хүүхдүүдэд анхаарал тавьж чадахгүй, бусдын үр хүүхдэд эрдэм мэдлэг олгох гэж байгаа 60 мянга гаруй багш нарын асуудлыг бодож үзсэн үү. Сэхээтнүүд чинь аргаа барахдаа гадагшаа гарч, хар ажил хийж байна” гэлээ. 
Шинэ нам 2024 оны сонгуульд цоо Мөнгөний цоо шинэ бодлого дэвшүүлсэн ч ард түэмн маань сайн ойлгоогүй, мөн бидний саналыг дээрэмдсэн. Үр дүн нь өнөөдрийн төсвийн хууль. Ийм төсөв оруулж ирж байгаа Л.Оюун-Эрдэнийг ард түмэн удахгүй буулгах болно хэмээн Шинэ намын мөнгөний бодлогын зөвлөлийн ахлагч, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү хэллээ.