11-р сарын 12-ны өдөр “Омни Капитал” ББСБ-н нэгэн дэвшилтэт шийдэл болох “Omnicars” веб сайтын урьдчилсан танилцуулга болж өндөрлөлөө.

Omnicars.mn нь автомашинтай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос авч болох боломжтой Монголын анхны нэгдсэн портал сайт бөгөөд 12-р сард бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа юм байна. Soft launch буюу урьдчилсан танилцуулгат 180 орчим автомашин борлуулагчид урилгаар ирж оролцжээ.
Тус веб нь бүрэн ашиглалтад орсноор иргэд, байгууллагуудын цаг хугацаа, зардлыг хэмнэх маш дэвшилтэт шийдэл болж чадах талаар зохион байгуулагч талаас онцоллоо. Учир нь автомашин худалдан авахаар төлөвлөж буй иргэд тухайн машиныхаа зар мэдээллийг сошиал сувгууд болон зарын сайтуудаар шүүн хайх, авто худалдааны газруудаар явж үнийн судалгаа хийх, зээлийн эрх судлуулах гээд багадаа 3 хоног шаардагддаг ажлыг гэрээсээ онлайнаар 30 минутад шийдэх боломжийг олгож байгаа юм байна.
Omnicars.mn-ын санал болгож буй гол шийдлүүд нь:
- Автомашин борлуулагчид болон иргэд өөрсдийн автомашин борлуулах зар мэдээллийг оруулах;
- Автомашинуудын зах зээлийн хамгийн бодит үнэлгээг тус веб сайтаар дамжуулан хийлгэх боломжтойн дээр
- “Омни Капитал” ББСБ-н автомашины зээлийн эрхээ 5 минут хүрэхгүй хугацаанд байгаа газраасаа онлайнаар тогтоолгох;
- Автомашинтай холбоотой үйлчилгээ үзүүлэгч даатгалын компани, засвар үйлчилгээ, сэлбэг худалдаа болон угаалгын газрууд гэх мэт байгууллагуудын мэдээлэл;
- Автомашинтай холбоотой цаг үеийн болон зах зээлийн үнийн хэлбэлзэл зэрэг зөвлөгөө мэдээллүүд байнга шинэчлэгдэн орж байх юм байна.

“Омни капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага билээ.
Одоогоор уламжлалт зээлээс гадна, Мони цахим зээлийн аппликейшн, Keep санхүү бүртгэлийн апп зэрэг финтек бүтээгдэхүүнүүдийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлээд байгаа энэ удаад Omnicars веб сайтыг танилцууллаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!