Б.Энхбаярын булхайг дэлгэсэн сэтгүүлчид гүтгүүлдэг болов

Админ
2024/11/27

“Зариг”-ийн Өнөрөө УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай толхилцоод шоронд орсныг мэдэх үү. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Боловсролын зээлийн сангаас их хэмжээний мөнгөн дүнтэй зээл авч гадаадад сурсан ч зээлээ эргэн төлөөгүй нөхдийг эрэн сурвалжилж байхдаа Б.Энхбаярын фактыг ул суурьтай дэлгэчихсэн юм. Манай улсад, энэ цаг үед төрсөн шударга үнэний дуу хоолой мэт авирладаг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд суралцах нэрээр Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу 112 сая төгрөг авсан байдаг.

Зээл авахдаа ХЗДХ-ийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Энхбаярыг “Зариг”-ийн Өнөрөө албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байх магадлалтай. Түүгээр ч зогсохгүй БЗС-ийн зээлээр сурсан гэх АНУ-ын Хойд Виржинийн Их сургуулийг төгсөөгүй байж мэдэхээр баримтууд олдсон талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь Б.Энхбаярын зуултад орох эхний алхам болсон гэхэд болно. Үүний дараа Н.Өнөрцэцэг Б.Энхбаярын ХЗДХ-ийн сайдын хувьд гаргасан, гадаадын болон дотоодын хоёр компанийн хөрөнгийн маргаанд Хятадын компанийг өмгөөлсөн шийдвэр яагаад гаргав. Сайд та хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн шүү гэдгийг сөхөн хөндсөн билээ.
Б.Энхбаярыг улс төрийн хүрээнд төдийгүй сэтгүүл зүйн салбар шүүмжлэлд эмзэг биш, бусад улстөрчдийн адил шүүмжлэл битгий хэл гүтгэлгийг ч ажрахгүй давах нэгэн гэж үнэлж байсан. Гэвч тэр үнэлгээ, тэр хүндлэл энэ хүрээд нуран унаж, харин ч Б.Энхбаяр маш зуумтгай, өш санадаг нэгэн болохыг тов тод харуулчихсан гэж болно. Б.Энхбаяр энэ үеэс Н.Өнөрцэцэгийг шүдэнд орсон мах мэт үзсэн. Тэр хариугаа авахын тулд нүүрсний хулгайн сонсголын үеэр Н.Өнөрцэцэгийг нүүрсний компаниудаас авлига авч, нүүрс тээврийн машинтай болсон, мөнгө хийдэг хүн болсон хэмээн гүтгэсэн.

Гэвч үнэн хэрэгтээ Н.Өнөрцэцэгт нүүрсний ямар ч машин байсангүй. Хэрэгт дуртай сошиалчид битгий хэл хамгийн түрүү ам алдсан Б.Энхбаяр үүнийгээ өнөөдөр нотолж чадаагүй л яваа. Н.Өнөрцэцэгт олон хэрэг тохож, шоронд хийж амташсан Б.Энхбаяр үүнээс хойш сэтгүүлчидтэй хонь чоно шиг харьцах болжээ. Сүүлдээ бүр омогшиж, өөрийг нь шүүмжилсэн, баримт факт дэлгэсэн сэтгүүлч болгоныг тэр нүүрсний машинтай нүүрсчин, авлигачин сэтгүүлч гэж адалдаг болов.

Өнгөрсөн долоо хоногт Б.Энхбаярын хуулиас давсан эрх мэдэл, Хятадын компанийн талд шүүхийн шийдвэргүй давуу эрх олгохыг шаардсан баримт, фактыг дэлгэсэн сэтгүүлч Р.Саруулыг Н.Өнөрцэцэгийг гүтгэсэнтэй ижил аргаар гүтгэж, “нүүрсчин, нүүрсний машинтай авлигачин сэтгүүлч” гэж цоллоод авлаа. Б.Энхбаяр нэр холбогдсон, түүний сайдаар ажиллаж байхдаа гарсан Хятадын компанид давуу эрх олгосон баримт анх удаа хэвлэлээр гарч байгаа юм биш. АТГ ч энэ хэргийг ид шалгаж байх учиртай. Харин Хятад хөрөнгө оруулагчтай холбоотой энэхүү баримт нь Б.Энхбаярын хамгийн эмзэг сэдэв бөгөөд тэр мэдээлэл өндийх тоолонд цочин сарвалздаг болж, бичсэн сэтгүүлч бүрийг нүүрсчин болгон гүтгэдэг болжээ. Тайвшир Б.Энхбаяр аа, асуудалд эрүүл ухаанаар ханд. Эхлээд өөрийнхөө үйлдсэн хэрэг, шүүх эрх мэдлийг булаан гаргасан сайдын Албан даалгавар гэгчээ тайлбарлаж өгнө үү!


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.61.114
    2024/12/01

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө APradhan улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг APradhan эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [DR.PRADHAN.UROLOGIS T.LT.COL@GMAIL.COM] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [DR.PRADHAN.UROLOGIS T.LT.COL@GMAIL.COM] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.

    Хариулах
  • 197.211.61.114
    2024/12/01

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө APradhan улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг APradhan эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [DR.PRADHAN.UROLOGIS T.LT.COL@GMAIL.COM] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [DR.PRADHAN.UROLOGIS T.LT.COL@GMAIL.COM] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.

    Хариулах
  • 202.126.89.249
    2024/11/28

    Сэтгүүлчид болиорой ЭНХБАЯРЫГ ГҮТГЭВЭЛ ХАРИН Ч ТА НАР ЯМАР ХҮМҮҮС ВЭ ГЭДЭГ НЬ ХАРАГДАНА ШҮҮ

    Хариулах
  • 103.9.90.131
    2024/11/28

    Зууж барьсандаа биш бх, сайн хуульч учраас вуг болох, болохгүйг ялгах

    Хариулах
  • 202.55.191.200
    2024/11/28

    сэтгүүлч нэртэй шантаажчингууд таалагдахгүй бол ямарч хүнийг харлуулдаг, дарга нарын үгээр олон нийтийн сүлжээнд харлуулах ажил гарамгай хийдэг

    Хариулах
  • 66.181.176.223
    2024/11/27

    Танайх хоршооны 300 саяыг авсан тухайгаа тайлбарлаач, ингэж үзэл бодлоо баримт юм шиг бичиж бхаараа

    Хариулах
  • 66.181.184.224
    2024/11/27

    Энхбаяр болохгүй бүтэхгүйг ярьж ил гаргадаг хүн хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд Энхбаярыг харлуулах ажлыг энэ хэдэн сайтууд эхэллээ. Иргэд Энхбаярын үйл ажиллагааг дэмжиж баа

    Хариулах
  • 66.181.190.108
    2024/11/27

    Сэтгүүлч , ялтан Өнөрцэцэгийн эгч саяхан давж заалдах шүүх хурлын дараа энэ бүх хэргийн цаана Б.Энхбаярыг биш харин одоргийн ерөнхийлөгч У. Хүрэлсүхийг тод томруунаар онцолж нэрэлсэнийг та бүхэн мартаагүй гэдэгт итгэж байна. Өнөрцэцэг ордны гадаа Хууль зүйн сайд Б.Энхбаярыг машиндаа суух явцад хэрхэн аашилж аяглаж байсныг харсан биз, цаанаа тулах түших том хүнтэй хүн л ингэж дайрч давшилж чадна.

    Хариулах
    • 122.201.31.194
      2024/11/27

      Ялтан байхдаа ч яахаа дээ та нар гэсэн ингээд орно ш дээ хулгайчид аа

    • 122.201.31.194
      2024/11/27

      Ю

  • 66.181.179.63
    2024/11/27

    Энэ тийм хүн

    Хариулах
    • 122.201.31.197
      2024/12/02

      Ялтан блосон