Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсгийн ахлагч, ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Сангийн сайд Б. Жавхлан нарын бусад ажлын хэсгийн гишүүдийн хамт Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв баригдах хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд ажиллалаа. .jpeg)
Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан бөгөөд барилгыг 2-3 жилийн дотор барьж дуусгахыг зорьж байгаа юм. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран шатлалтайгаар сургаж эхлэхээр болжээ. .jpeg)
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг ашиглалтад оруулснаар хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм. 
Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манай Улсад 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах эмч нарыг АНУ-д сургана

Холбоотой мэдээ

· 5 цаг
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн (OSCE)-ийн хуралдаанд сэдэв танилцуулагч шинжээчээр оролцохоор уригдлаа

Эдийн засаг · 5 цаг
Зээлийн санхүүжилт байшин барилга бус эдийн засгаа тэлэх агуулгууд руу чиглэхийг анхааруулав

· 5 цаг
“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр- Хүрээ Цам даншиг наадам -2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана

· 5 цаг
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улс төр · 5 цаг
МАН: Е4 стратеги хэрэгжсэнээр намын гишүүд оролцдог, нөлөөлдөг, манлайлдаг болно

Улс төр · 6 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!