УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилсан. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, эргүүлэн татсан.
Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Гадаадын ажиллах хүчний хэрэгцээ дараагийн гурван шатанд буюу боловсруулалт, гүн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр бий.
Ажлын байрны хөнгөлөлтөөс бүх салбарыг хамруулан хавтгайд нь чөлөөлчихвөл утгагүй. Нарийн технологи шаардсан буюу гадны ажиллах хүч ажиллахаас өөр аргагүй салбаруудаа зөөллөж өгөх ёстой.
Нэгдүгээрт, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах. Хоёрдугаарт, нарийн технологи оруулж ирэх шаардлагатай. Гэтэл хоёр өөр асуудлыг нэгтгэж оруулж ирээд хуулийн төслөө унагаачихсан" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!