Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай Евро-5 стандартын шатахуунд шилжих асуудлаар өнөөдөр /2025.02.10/ уулзалт хийлээ.
Уулзалтад БОУАӨ-ийн Сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч П.Батхишиг, яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай, ахлах шинжээч Б.Бат-Оргил, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний асуудал хариуцсан хэлтсийн дарга Д.Даваабаяр нар оролцов.
Монгол Улс Ангарск, Майск, Яйский зэрэг долоон үйлдвэрээс Евро-5 стандартын шатахуун нийлүүлдэг байна. Дотоодын шатахуун импортлогч компаниуд Евро-5 стандартын шатахууны нөөцтэй ч иргэдийн нийтлэг хэрэглээ болж чадахгүй байна.
Евро-5 болон Евро-2 стандартын шатахууны үнийн зөрүү 800 төгрөг байгаа нь иргэдийн худалдан авалтад нөлөөлж байна. Тиймээс эхний ээлжинд үнийн зөрүү, эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатайг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнынхан хэлж байна.
Евро-5 стандартад шилжихэд агаарт дэгдэж буй хүхэрлэг хийн хэмжээ буурна. Тус стандартын шатахууны PPM буюу агаар бохирдуулагч хүхэрлэг хийн хэмжээ 10 бол дизель түлшнийх 2000 байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.34
Хотын төвийн колонкуудад энгийн 92 ыг хориглочих хэрэгтэй
Хариулах