Төв аймгийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үр дүнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар олонхын санал авч, тус хорооны даргаар сонгогдлоо. Санал хураалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн 54 санал, Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 28 санал, Бүлгийн дарга н.Энхбат 17 саналтай өрсөлдсөн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар 157 санал авч, олонхын саналаар сонгогдсон юм.
Б.Сэргэлэнбаатар нь бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй. 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтэн, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга, 2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, 2018 онд нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга, 2019 онд НИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай улстөрч юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.115
Үхсэн нохойн оцгор. Буруу хойшоо
Хариулах